Аймгуудын 90 жилийн ойн баяр наадам үргэлжилж байна. Баруун бүсийн наадам буюу Завхан аймгийн 90 жилийн ойн азарганы уралдаанд Яруу сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Д.Дагвадоржийн хул азарга түрүүллээ. Харин аман хүзүүнд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат, Монгол улсын Манлай уяач Б.Содномцогийн хонгор халзан удааллаа. Гуравт Завхан аймгийн Яруу сумын харьяат, Монгол улсын Алдарт уяач Д.Дагвадоржийн хүрэн азарга хурдалсан бол дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Загддоржийн хүрэн азарга орлоо. Харин айргийн тавд Завхан аймгийн Эрдэнэхайран сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нарангэрэлийн хээр хурдалж, хурсан олныг цэнгүүллээ. Ийнхүү 174 азарганаас айраг түрүүнд хурдалж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.24tsag.mn




















































Сэтгэгдэл (1)