Төвийн бүсийн буюу Төв аймгийн 90 жилийн ойн наадмаар уралдсан хурдан хязаалангууд барианд оржээ. Ингээд Төв аймгийн Лүн сумын уугуул, Монгол улсын Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хүрэн хязаалан түрүү магнайд давхисан бол Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, аймгийн Алдарт уяач П.Цэгмэдийн хул хязаалан удааллаа. Гуравт Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Б.Шагдаржавын хүрэн хурдалсан байна. Харин дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Т.Зулзүсэмийн зэгэл хонгор, айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын аймгийн Алдарт уяач Ц.Онолбатын хүрэн хязаалан хурдаллаа.24tsag.mn



















































