Баруун бүсийн буюу Завханы 90 жилийн ойн дааганы уралдаанд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат, нийслэлийн Алдарт уяач П.Сэргэлэнгийн хүрэн даага түрүүллээ. Аман хүзүүнд Завхан аймгийн Яруу сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Д.Дагвадоржийн хонгор хурдалсан бол айргийн гуравт Завхан аймгийн Улиастай сумын харьяат, Биндэрьяагийн цавьдар даага давхилаа. Харин дөрөвт Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Ганзоригийн бор, тавд Завхан аймгийн Улиастай сумын уяач Баттогтохын хээр даага тус тус хурдаллаа. 24tsag.mn



















































