Дөнгөж сая Төвийн бүсийн буюу Төв аймгийн 90 жилийн ойгоор уралдаж буй их насны морьд барианд орлоо. Их насны морьдын уралдаанд газар газрын шандаст 532 хурдан хүлэг тоосоо өргөснөөс Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн бор халзан магнайдаа тоосгүй түрүүллээ. Харин аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Д.Эрдэнэбатын буурал морь хурдалсан бол айргийн гуравт Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Н.Хүрлээгийн Яруу саарал хурдалжээ. Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул “Туушин” компанийн захирал Н.Зоригтийн хонгор, айргийн тавд Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул, “Агт-Эрдэнэ” галын гишүүн Б.Саранхүүгийн хээр тус тус хурдалжээ.
24tsag.mn



















































