Хэнтий аймгийн 90 жил, зүүн бүсийн хурдан морьдын уралдааны хурдан азарганууд барианы зурхайд орж ирлээ. Азарганы уралдаанд газар газрын шандаст хурдан 251 хүлэг уралдсанаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Болдбаатарын халиун түрүүллээ. Харин аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Д.Баяраагийн хээр азарга хурдалсан бол айргийн гуравт Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Р.Мөнхтөрийн хул, айргийн дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул Ганбатын хээр, айргийн тавд Хэнтий аймгийн Норовлин сумын уугуул Батнарангийн буурал халзан тус тус хурдаллаа.24tsag.mn




















































Сэтгэгдэл (1)