Зүүн бүсийн уралдааны соёолон насны морьд дөнгөж сая барианд орлоо. Соёолон насны морьдын уралдаанд Сүхбаатарчууд одтой наадан, түрүү, айргийг бүгдийг нь хүртсэн байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Анхбаярын саарал халзан түрүүлж, Түмэнцогт сумын уугуул МУ-ын Манлай уяач С.Төмөр-Очирын зээрд аман хүзүүдэж, Сүхбаатар сумын уугуул Батдоржийн айргийн гуравт хурдалжээ. Харин айргийн дөрөвт Наран сумын уугуул Эрдэнэчулууны хүрэн, айргийн тавд Асгат сумын уугуул Энхбаатарын буурал тус тус давхисан байна.24tsag.mn



















































