Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв, зүүн зүгийн нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.Салхи баруунаас зарим газраар секундэд 12-14метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно.Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18градус дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



















































