Өнөөдөр Гепатиттай тэмцэх дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. Энэхүү өдрөөр ДЭМБ-аас вирүст гепатит болон түүний хүндрэлүүдийн
талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, өвчний хяналт, илрүүлэлт,
сэргийлэлтийг сайжруулах, В вируст гепатитын вакцины хамралтыг
нэмэгдүүлэх, дэлхий дахины вируст гепатиттэй тэмцэх, сэргийлэх авч
хэрэгжүүлэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүн бүр анхаарлаа
хандуулахыг дэлхийн бүх оронд уриалдаг байна.Албан ёсоор 2011 оны долдугаар сарын 28-наас эхлэн жил бүр “Дэлхийн гепатитын өдөр”-ийг тэмдэглэдэг болжээ.
Гепатиттай тэмцэх дэлхийн өдрийг манай улс мөн адил гурав дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Маргааш ХӨСҮТ-д иргэдэд шар өвчний талаар мэдээлэл өгөхөөс гадна зөвлөгөө өгч, үнэ төлбөргүй үзлэг явуулах аж. Түүнчлэн уг өдрийг угтан зарласан “Гепатитын тухай бидний ойлголт” сэдэвт гэр бүлийн гар зургийн уралдааны дүнг маргааш зарлах юм байна.




















































Сэтгэгдэл (1)