Завхан аймгийн 90 жил, Улиастай хотын 280 жилийн ойн “Отгонтэнгэрийн хурд 2013” баруун бүсийн даншиг наадмын их насны хурдан хүлгүүд барианд орлоо. 309 хүлэг хурдаа сорьсон Их насны уралдаанд Ховд аймгийн Чандмань сумын уугуул Чонон саарал галын аймгийн алдарт уяач Батчулууны Ерөөлтийн Халзан морь түрүү байрыг авлаа. Харин аман хүзүүнд Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол улсын алдарт уяач Д.Дагвадоржийн өсгий цагаан хүрэн орсон байна. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн алдарт уяач Бат-Өлзийн хээр, Булган аймгийн Могод сумын харьяат Морин-Эрдэнэ галын уяач Нямсүрэнгийн Базар-Гарьдын хүрэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын унаган адуу, Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ш.Адьшаагийн хонгор Дундговь аймгийн Луус сумын харьяат Монгол улсын Манлай уяач Д.Эрдэнэчулууны хүрэн айрагдлаа.



















































