
Маргааш Гандийн гудамжны баруун талаас Энхтайваны гүүрэн доогуур гарч 19 дүгээр хорооллын араар Энгельсийн гудамж хүрэх 1.9 км авто замыг нээхээр болжээ. Энэ замд өнгө, асфальтбетон хучилт хийхээр энэ сарын 26-ны 23.00 цагаас эхлэн замын хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм. Замын суурь хучилтыг наадмын өмнө хийсэн бөгөөд маргааш 10.00 цагт нээх юм байна.