
Ингээд Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, Монгол Улсын харцага Э.Оюунболдыг давснаар үзүүр түрүү булаалдахаар тунан үлдсэн юм. Харин Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, аймгийн харцага З.Наранбаатарт өвдөг шороодсонорр аймгийн арслан З.Наранбаатар, Монгол Улсын гарьд Н.Ганбаатартай үзүүр түрүү булаалдахаар үлдэж нутгийн ард түмнээ баярлуулсан юм. Түрүү үзүүр булаалдахаар тунаж үлдсэн гарьд. харцага хоёр баруун, зүүн жигүүрийн засуулуудыг ханартал. дэнж хотойтол дэвэн дэвсээр зүлэг ногоон дэвжээнд гарч ирлээ. Хоёр бөх барилдахаар өрсөн ч төд удалгүй Монгол Улсын гарьд Н.Ганбаатар тахимаа өгч наадамчин олныг шуугиуллаа. Ийнхүү их аваргын нутгийн хүү аймгийн харцага З.Наранбаатар Хан Хэнтий Уулын аймаг байгуулагдсаны 90 жилийн ойд зодоглосон хүчит 256 бөхөөс баяр хүчтэй байж түрүүллээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)