
Дунд голын зам буюу 19-р хорооллын арын замыг өнөөдөр нээх байсан ч нээсэнгүй. Учир нь ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас замын хучилтын ажил удааширч, нээгдэх хугацаа нь нэг хоногоор хойшилж байгаа аж. Мөн зам засварын ажилтай холбогдуулан зарим замуудыг хаасаар байна. Өнөөдөр оройн 23:00 цагт “Гялс” төвийн уулзвараас зүүн чиглэлд Баянзүрх дүүргийн ЗДТГ хүртэлх нэг км автозамын урд урсгалыг хаах гэж байна. Энэ хэсгийн зам засварыг ирэх наймдугаар сарын нэгэн гэхэд хийж дуусган хөдөлгөөнийг нээх юм. Харин Нарны замын зүүн хэсэг буюу Нарантуул захаас Чулуун- Овоо хүртэлх хоёр км замын хойд урсгалыг маргааш нээхээр болжээ.
А.Наранцэцэг