
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн маргааш өглөө 8.00 цагаас Хангарьд ордонд эхлэнэ. Шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон улс, нийслэл, орон нутгийн төсвийн санхүүжилтээр нийслэлийн хэмжээнд хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өгөх аж.
Т.Энхэлээ