
Зууны манлай зохиолч Ч.Лодойдамбын “Солонго” өгүүллэгийг уншаагүй хүн ховор биз ээ. Тэгвэл энэ өгүүллэгээс сэдэвлэсэн уран сайхны кино тун үзэгчдийн хүртээл болох нь. Тус киноны зохиолыг Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн бичиж байгаа бөгөөд өөрөө найруулагчаар нь ажиллах гэнэ. Тэрээр энэ киноныхоо тухай “Намайг кино урлагт хөтөлсөн ачтай багшийнхаа зохиолоор кино хийхийг олон жил бодож явсаар өдий хүргэчихлээ... Сүүлийн үеийн Монгол кинонд үндэсний онцлог, ахуй харагдахаа больжээ. Гаднынхныг дуурайх юм. “Солонго” өгүүллэгт монгол ёс заншил, ахуй цөм шингэсэн байдаг. Мөн "Шаргачин” өгүүллэгээс нь санаа авсан. Зохиолыг нь өөрөө бичиж байгаа. Энэ хоёр өгүүллэгээс санаа авсан боловч киноны зохиолд шинэ зүйл их бий” хэмээсэн юм. Мөн тэрээр энэ киног бүтээх уран бүтээлчдээр өөрийн шавь нарыг сонгоод байгаа бөгөөд ирэх жилээс зураг авалтаа эхлэхээр төлөвлөжээ.
А.Наранцэцэг
Сэтгэгдэл (1)