Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойн баярын хурал аймгийн Саранхөхөө таетрт болж өнгөрлөө. Баярын хурлыг аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар нээж үг хэллээ. Баярын хуралд Нутгийн зөвлөлийн дарга Л.Одончимэд, Ж.Батсуурь, аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Засаг дарга П.Ганхуяг, Засаг даргын орлогч Ж.Галбадрах, Засаг даргын Тамгын газрын дарга С.Бөххүү, нутгийн зөвлөлийнхөн, гавъяатууд, алдартнууд иржээ. Баярын хурлын дараа хүндэтгэлийн концерт болж, олон сайхан үзүүлбэр үзүүлсэн юм.






24tsag.mn


















































