
Уул уурхайн салбарт дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг “Rio Tinto” компани Оюутолгойн 5.1 тэрбум ам.долларын өртөг бүхий далд уурхайн бүтээн байгуулалтаа Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авах хүртэл түр хугацаагаар хойшлуулах болсноо өчигдөр цахим хуудсаараа мэдээлэв. Урьдчилсан байдлаар баталгаажуулаад байсан эл төслийн санхүүжилтийн нөхцөлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, шийдвэрлэх шаардлагатай гэж Засгийн газраас тус компанид мэдэгдсэн аж. Гэвч УИХ-ын чуулган одоогоор завсарласан учраас ийнхүү шийдвэр гаргахад тодорхой хугацаа шаардагдах төлөвтэй байгаа аж. Төслийн санхүүжилтийн талаар одоогоор тодорхой шийдвэр гараагүй, Засгийн газартай хийх хэлэлцээр хэд хэдэн асуудлаар үргэлжилж буй тул эдгээрийг эцэслэн шийдэх, шинээр тов тохиролцох хүртэл далд уурхайн бүхий л ажил, санхүүжилтийг хойшлуулж буй юм байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)