
Завхан аймаг байгуулагдсаны 90, Улиастай хотын түүхт 280 жилийн баяр наадамд улсын гарьд цол шинээр хүртсэн Б.Гончигдамба, улсын харцага Ц.Содномдорж нарын тэргүүтэй бөхчүүд зодогложээ. Наадмын эхэнд зөвхөн Завхан аймгаас гаралтай аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болж Баянтэс сумын харьяат сумын заан Ш.Пүрэвгарьд түрүүлж, аймгийн арслан болсон байна. Харин тус аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн заан н.Бадамсүрэн үзүүрлэсэн байна.
24tsag.mn