
Олимпийн аварга Н.Түвшинбаяр, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар кимоногоо твиттер, фэйсбүүкээр дуудлага худалдаанд оруулаад байгаа билээ. Эмчилгээний мөнгө цуглуулж буй бяцхан охин Б.Тананд дуудлага худалдаанаас олсон мөнгийг хандивлах юм. Дуудлага худалдаа дөнгөж сая хаасан бөгөөд хамгийн сүүлийн мэдээгээр аваргын кимоно 5 сая 600 мянган төгрөгт хүрчээ.
Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нар 11.00 цагт Спортын төв ордонд дуудлага худалдаанд ялсан хүмүүст кимоногоо гардуулж өгөхөөр болоод байгаа билээ.