
"Гялс" төвийн уулзвараас зүүн тийш Баянзүрх дүүргийн Тамгын газар хүртэлх 1 км замын урд урсгалыг өчигдөр орой хаахаар төлөвлөж байсан хэдий ч Нийслэлийн Тээврийн газраас зөвшөөрөл олгоогүй тул зам хаах хугацааг 2 хоногоор хойшлуулахаар болжээ. Иймд зам нээх хугацаа мөн хоёр хоногоор хойшилно. Харин Зүүн дөрвөн замын уулзвараас хойш Сансарын туннель хүртэлх замыг өчигдөр орой хаасан бөгөөд төлөвлөгөөний дагуу ирэх сарын 1-нд нээхээр ажиллаж байна.
Т.Энхэлээ