Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр нийслэлийн удирдлагуудын өгсөн үүрэг даалгаврын биелэлт, нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцлээ. Мөн өнгөрсөн 14 хоногт хийсэн ажлын тухай холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын өгсөн мэдээлэлээр он дамжсан болон энэ жил хэрэгжүүлж байгаа 371 төсөл байгаа бөгөөд одоогоор 70 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж. Харин өнөөдрийг хүртэл зураг төсөл техникийн нөхцөл нь шийдэгдээгүй, газар нь хувиарлагдаагүй 137 обьект байна.
Мөн зөвлөгөөн дээр Нийслэлийн авто замын газраас нийслэлд хийгдэж байгаа зам засвар, шинэчлэлийн ажлуудын талаар товчхон танилцуулсан юм. Энэ жил зам засвар шинэчлэлийн 88 ажил хийх ёстой бөгөөд ажлын явц 62,5 хувьтай байгаа аж. Түүнчлэн НЦГ, НЗЦГ, НОБГ болон НМХГ-ууд өнгөрсөн 14 хоногийн нийслэл хотын нөхцөл байдлын талаар тайлагнасан юм. Зөвлөгөөний төгсгөлд НЗД-ын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа бүх агентлаг дүүргийн удирдлагуудад ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлуудын тухай хэлэлцэн холбогдох газруудад үүрэг даалгавар өглөө. Тухайлбал байгууллага бүр энэ оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэх, энэ ажилд хотын захиргаанаас шаардлагатай зүйлсийг мэдэгдэхийг даалгалаа. Мөн "УБЦТС" ХК-ийн ЧД-ийн Хайлаастын чиглэлийн дэд станцыг өргөтгөх ажилтай холбогдуулан 48 мянган хэрэглэгчийн цахилгааныг хоёр өдөр хязгаарлах ажилд холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм.