
УИХ-аас “Ажилласан жил, тэтгэврийн
даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль баталж,
1990-2000 оны хооронд ажиллаагүй хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах,
1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол
нөхөн төлөх нөхцөл бүрдсэн. Иргэдийн хүсэлтийг 2012 оны 11-р сарын
15-наас хүлээн авч эхэлсэн. Тэгвэл ганцхан удаа хэрэгжих уг хуульд хамрагдах
иргэдийн бүртгэл маргааш дуусна. Уг хуулийн
хэрэгжих хугацааг сунгахгүй юм байна. Бүртгэлийн ажил дууссаны дараа 2014 оны
улсын төсөвт шаардагдах нэмэлт эх үүсвэрийг суулгаж, ирэх оноос
тэтгэврийн, тэтгэмжийн шинэ бодлого явуулахаар болоод байна.
Тухайн үед 300 гаруй мянган хүн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, 705 мянга орчим хүн нийгмийн даатгалын шимтгэлээ ямар нэг байдлаар тасалдуулсан байдаг аж. Энэ хуулийг хэрэгжүүлснээр нэг сая гаруй хүн тэтгэвэр, халамжаа арай өндөр тогтоолгох бололцоотой болжээ. Тэр үед ажилгүй байгаад тэтгэврээ тогтоолгосон хүмүүс ч ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулж тэтгэвэртээ өөрчлөлт оруулах боломжийг бүрдүүлжээ. Энэ хууль хэрэгжсэнээр тэтгэврийн сан тодорхой хэмжээгээр нэмэгдэх юм байна.