Хөдөө аж ахуйд хэрэглэдэг техник, тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг аж, ахуйн нэгж, байгууллагыг “Фарм шоу-2013” техник, технологийн үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ сурталчилан оролцохыг үйлдвэр хөдөө аж, ахуйн яамнаас уриалав. “Фарм шоу-2013” үзэсгэлэн нь ирэх сарын 15-16-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулагдана.Бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэн үзэсгэлэнд оролцохыг сонирхсон аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд мэдүүлгээ өгөх юм байна. Холбоо барих утас: 51-263408, 51-264853, 70153589, 8811-3589
Үзэсгэлэнгийн үеэр дараах арга хэмжээ зохион байгуулагдах аж.
Үүнд:
- Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, сэлбэгийн үзэсгэлэн худалдаа,
- Талбай дахь технологийн үзүүлэх сургалт,
- Хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа
- Таримал ургамлын сортын танилцуулга,
- Ургац хураалтанд баримтлах технологийн зөвлөмж,
- Шинжлэх ухааны төслийн үр дүнгийн танилцуулга,
- Банк, санхүү даатгалын байгууллага, гурил үйлдвэрлэгч, тариаланчдын санал солилцох уулзалт
Т.Энхэлээ




















































