
Тэднийг өнгөрсөн дөрөвдүгээр сард баривчилсан билээ. Учир нь тэд салбартаа шинэ технологи нэвтрүүлэх, мөн бусад тендер зэргээс өөрийн хамаатан садантайгаа хуйвалдан төрийн халааснаас олон тэрбум төгрөгийг хувьдаа завшсан нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон юм.
Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд зарим холбогдогчийг батлан даалтад гаргажээ. Гэхдээ Н.Түмэндэмбэрэл, ГССШТ-ийн дүрс, оношлогооны тасгийн эрхлэгч С.Батболд нарыг цагдан хорьсон хэвээр байгаа юм байна.
Хэргийг сануулбал Н.Түмэндэмбэрэл нар нь орчин үеийн оношилгооны хоёр ширхэг MRI аппарат авна гэж яамны төсвөөс гурван тэрбум төгрөг гаргуулсан юмсанж. Түгээрээ гадаадад хэрэглэж байсан хуучин аппарат оруулж ирсэн байна. Мөн эмнэлгийн зориулалттай бүрэн тоноглосон явуулын хоёр машин авах нэрийдлээр 1.6 тэрбум төгрөгийг халаасалжээ.
24tsag.mn