
Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болон нийслэлийн өмчийн оролцоотой компаниудын 2012 оны цэвэр ашгаас нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн тухай хурлын үеэр танилцуулсан юм. 2012 онд нийслэлийн Өмчийн харилцааны газартай гэрээтэй 48 аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, ес төсөвт үйлдвэрийн газар, менежментийн гэрээтэй орон сууц, нийтийн аж ахуйн 2 үйлдвэрийн газар, нийслэлийн өмчийн оролцоотой 2 хувьцаат компани, зургаан хязгаарлагдмал компани нийт 67 байгууллага үйл ажиллагаа явуулсан байна. Эдгээр 67 байгууллага жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлээр нийт 142,9 тэрбум төгрөгийн орлого олж, 156,5 тэрбум төгрөгийн зардалтай ажилласан байна. Тиймээс “Төрийн өмчийн хувьцааны ногдол ашгийг тооцож, төсөвт төвлөрүүлэх нийтлэг журам”-ын дагуу нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хувь хэмжээг тогтоон баталлаа.
Эх сурвалж:Ulaanbaatar.mn