
Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 9, 11 дүгээр хорооны цогцолбор барилга болон Хан-Уул дүүрэгт байрлах Ус сувгийн удирдах газрын эзэмшлийн барилгыг нийслэлийн Өмчөөс хасах тухай асуудлыг өнөөдөр ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаа авч хэлэлцлээ. Сонгинохайрхан дүүргийн хороодын цогцолбор барилгуудыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн нурааж, шинээр барихаар болсон байна. Мөн Хан-Уул дүүргийн 9-р хороонд байршилтай “Ус сувгийн удирдах газар”-ын эзэмшлийн барилгыг “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн өмчөөс хасахаар болжээ.
Т.Энхэлээ