
Яг одоо Нийслэлийн шүүх дээр Лениний музейн барилгын өмчлөлийн асуудлаар давж заалдах шатны шүүх хурал болж байна. Уг нь шүүхээс Лениний музейн барилгыг ССАЖЯ-ны яаманд өгөх шийдвэр гарсан ч МАН санал нийлэхгүй дахин давж заалдаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр МАН-аас тус байрыг нэгэн компанид урт хугацаагаар түрээслүүлсэн бөгөөд түрээслэсэн байгууллага нь Лениний музейн барилгыг худалдааны төв болгон завсарлахаар бэлтгэлээ базааж байгаа гэнэ.
А.Наранцэцэг