
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 07 сарын 26-ны өдөр “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/722 тоот захирамж гаргажБаянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 299 дүгээр захирамжийн “Монбейкери” ХХК-д хамаарах хэсэг,нийслэлийн Засаг даргын 2008 оны 416 дугаар захирамжийн дагуу “Монбейкери” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болголоо. Энэ нь Хороололд байрлах Монбейкеригийн салбар юм. Бид энэ талаар тодруулахаар тус салбарт очиход үйл ажиллагаа нь хэвийн явагдаж, зөөгчид нь ямар нэг зүйл сонсоогүй гэж байсан юм. Харин ерөнхий нягтлан Н.Хаш-Эрдэнэтэй уулзахад "Тийм зүйл байхгүй. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгааг та нар харж байгаа биз дээ" хэмээсэн юм.
Ямартаа ч Нийслэлийн засаг даргын гаргасан захирамжид газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан, чөлөөлөгдсөн газрыг хамгаалалтад авч, төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газарт даалгасан байсан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)