
Дунд голын урсгалыг хэдэн сарын өмнөөс тасалж их хэмжээний шороо асгасан хэрэг гарч, эзэн холбогдогч тогтоогдохгүй байсан билээ. Уг хэргийг УМБГ-аас шалгаж, голын урсгалыг хууль бусаар тасалсан компанийг тоггоожээ. Уг компани нь Дунд гол, Үйлдвэрийн гудамж, 19 дүгээр хорооллын арын 4.1 км авто замын шинэчлэлтийг хийсэн “Си Эп Си” групп юм байна. Тус группийнхэн Энхтайваны гүүрэн доогуур, Дунд голын дэргэдүүр явсан уг замын засварын ажлыг хийхдээ шороогоо Дунд голын урсгалыг боож эрэг дагуу асгасан байсан юм. Компанийн энэхүү үйлдлээс болж голын эрэг дагуух ногоон төгөл сүйтгэгдэж, голын урсгал боогдсон байсан. Тиймээс хуулийн байгууллагынхны шаардлагаар шороогоо эргүүлэн татаж эхэлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)