
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК “Хэрэглэгчийн сар” аяныг ирэх сарыг дуустал зарлажээ. Энэ хүрээнд зуслангийн айлуудаас цахилгааны төлбөр хураан авах явуулын касс ажиллуулж эхэлсэн байна. Ингэснээр цахилгааныхаа төлбөрийг ажил, амралтын аль ч өдөр явуулын касс машинд бэлнээр болон виза картаар тушаах боломж бүрджээ.
Д.Ундрах /24tsag.mn/