
Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд нөгөөдөр буюу наймдугаар сарын сарын 2-ны оройн 22.00 цагаас эхлэн Баянбүрдийн тойргоос Цагаан байрны уулзвар хүртэлх 650 метр замын хөдөлгөөнийг хязгаарлан хучилтын ажил хийх гэж байна. Энэ хэсгийн хөдөлгөөнийг наймдугаар сарын 12 хүртэл хааж хучилтын ажлыг хийх бөгөөд цаашид хэсэгчлэн хаах төлөвлөгөөтэй байгаа аж. Тухайлбал, Цагаан байрны уулзвараас Дэнжийн мянгын уулзвар хүрэх замыг наймдугаар сарын 12-ноос 19-ний өглөө хүртэл, Дэнжийн мянгын уулзвараас 32-ын тойрог хүрэх замыг 19-нөөс 29-ний өглөө хүртэл тус тус хаана.
Энэхүү зам барилгын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгасан байхаар төлөвлөөд байгаа бөгөөд одоогоор энэ замд цахилгааны шугам сүлжээ шилжүүлэх болон борооны ус зайлуулах шугамын ажлууд бүрэн хийгдэж дуусчээ.
А.Наранцэцэг