
БНСУ-руу гэрээгээр ажиллах монголын иргэдийн бүртгэл долдугаар сарын 1-нээс эхлэн дөрвөн өдөр үргэлжилсэн. Бүртгүүлсэн иргэд хэлний шалгалт эрүүл мэндийн үзлэгт орох ёстойгоос хэлний шалгалтын хуваарь ирэх долоо хоногийн даваа гарагт буюу наймдугаар сарын 5-нд тодорхой болно. Хүн амын хэмжээнээсээ шалтгаалаад дүүрэг бүр харилцан адилгүй тооны хүмүүс бүртгүүлсэн. Тухайлбал хүн ам ихтэй СХД, Баянзүрх дүүргүүд 1500 хүн бүртгэх нормтой байсан бол бусад дүүргүүд үүнээс бага хэмжээний хүн бүртгэжээ. Баянзүрх дүүрэгт гэхэд 1200 гаруй хүн бүртгүүлжээ. Мөн бүртгүүлсэн хүмүүсийн 85 хувь нь 20-30 насны залуус байгаа бол 60 хувь нь эрчүүд аж.
А.Наранцэцэг