
Хайлааст дэд станцын байдал хүндхэн байна. Долоон буудал, Чингэлтэй, Бэлх болон хойд чиглэлийн зуслангийн 30 мянга орчим айл, өрхийг цахилгаанаар хангадаг энэ станцыг намган дээр барьснаас үүдэлтэйгээр тулгуур баганууд нь хазайж нурж унахдаа тулаад байгаа билээ. Сүүлийн жилүүдэд нийслэлийг утаагүйжүүлэх төсөл хэрэгжиж, айл өрхүүд цахилгаанаар гэр, байшингаа халаах болсноор тус дэд станцын ачаалал хэд дахин нэмэгдэж, сүүлийн жилүүдэд ачааллаа дийлэхгүйд хүрээд байгаа юм. Тиймээс нэн яаралтай уг станцыг намагнаас нь гаргаж, нүүлгэн шилжүүлэх талаар холбогдох албаныхан ярилцаж байна. Мөн Төрийн өмчийн хорооны удирдлагууд өнөөдөр 11.30-12 цагт “Хайлааст” дэд станцын засварын ажил, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахаар болжээ.
Т.Энхэлээ