
Манай улсад сүүлийн үед гадаад валютын ханш ердийн бус хэлбэлзэлтэй, өсөж байгаа нь бизнес эрхлэгчдэд урьдчилан таамаглах боломжгүй хүндрэлийг бий болгож, гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхээс эхлэн санхүүгийн хувьд ч алдагдал хүлээх эрсдлийг үүсгэж байх боломжтой.
Тэгэхээр бизнес эрхлэгч хүмүүст валютын ханш өссөнөөс үүдэн бизнесийн үйл ажиллагаанд нь хүндрэл учирч байгаа бол МҮХАҮТ-аар баталгаажуулах боломжтой болохыг мэдэгдлээ. Ингэхдээ "хүнд нөхцөлд байдалд орсон" гэсэн нотолгоотойгоо ирэх юм байна.
Т.Энхэлээ