
Тодруулбал энэ вэб хуудсанд өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа, ажиллах хүчний судалгаа болон хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа зэрэг олон судалгааны материалуудыг байршуулжээ. Харин хэрэглэгчид эдгээр статистикийн тоо, мэдээллийг ашиглаж хийсэн шинжилгээ, судалгааны үр дүнг тус хороонд танилцуулж мэдээлэх шаардлагатай аж.
Статистикийн мэдээ мэдээлэл нь нийгэм, эдийн засаг, байгаль орчны олон асуудлаар бодлого боловсруулах, шийдвэр гаргах, эрдэм шинжилгээнд гүнзгийрүүлсэн судалгаа шинжилгээ хийх зэрэгт ихээхэн ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (1)