зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Нэргүй: Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн барилгыг буулгасан

2013-7-31
0
ЖИРГЭХ
    Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа эмнэлгийн барилгуудын ажлын гүйцэтгэл хэрхэн явагдаж байгаа талаар Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүйгээс тодрууллаа.

 2013-07-31 15.34.29   Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа эмнэлгийн барилгуудын ажлын гүйцэтгэл хэрхэн явагдаж байгаа талаар Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүйгээс тодрууллаа.

-Нийт хэчнээн эмнэлгийн барилгууд баригдаж байна?

-Улсын төсвийн хөрөнгө оруулалттаар эрүүл мэндийн салбарт хөдөө орон нутаг болон нийслэлээр он дамжин баригдаж байгаа нийт 39 барилга байгууламж байна. Эдгээрээс Улаанбаатар хотод есөн барилга, хөдөө орон нутагт 36 барилга баригдаж байгаа.

-Аль аймагт хэчнээн барилга баригдаж байна вэ?
-Архангай, Баян-Өлгий, Булган,  Дорнод, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар аймагт тус тус хоёр, Баянхонгор, Дорноговь,  Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Төмаймаг, Хэнтий, Хөвсгөл аймагт тус тус нэг, Дундговь аймагт гурав, Говь-алтай аймагт дөрвөн барилгын угсралтын ажил гүйцэтгэгдээд явж байна. Эдгээрээс таван барилгын угсралтын ажил 2010 онд эхэлсэн байдаг. 18 барилга угсралтын ажил 2011 онд эхэлсэн харин 16 барилгын угсралтын ажил 2012 онд эхэлсэн байна.

-Эдгээр барилгуудаас гэрээнд заасан хугацаандаа барилгын угсралтын ажлаа дуусгасан хэчнээ барилга байна?
-Угсралтын ажлаа дуусгаж чадалгүй гэрээг сунгасан 16 барилга байна. Одоогийн байдлаар таван барилгын угсралтын ажлын гэрээний хугацааг сунгах шаардлагатай. Харин 10 барилгын ажил гэрээт хугацаандаа хийгдэж байна.

-Энэ онд шинээр хэчнээн барилгын ажил эхлүүлсэн бэ?

- 2013 онд төсвийн тухай хуульд тусгагдсан таван барилгын угсралтын ажил шинээр хийгдэж эхлээд байгаа. Өөрөөр хэлбэл, 2013 онд тендер зарлагдаад таван барилгын угсралтын ажил эхэлсэн.  Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэцээ, Ханбогд суманд тус тус 50 ортой эмнэлэг баригдаж байна. Мөн Хөвсгөл аймагт Эрүүл мэндийн төвийн барилгын угсралтын ажил эхэлсэн явж байгаа. Түүнчлэн Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгын өргөтгөлийн ажил эхэлсэн байдалтай байна.

-Улаанбаатар хотын барилгын талаар?

-Нийслэлд Цусны төвийн барилгын угсралтын ажил эхэлж байгаа. Оны эхний хоёрдугаар улирлын байдлаар он дамжиж баригдаж байгаа барилга байгууламжаас дөрвөн барилгын угсралтын ажил дууссаад улсын комисс хүлээж авч, ашиглалтанд оруулах шийдвэр гаргасан.

-Цусны төвийн барилгын тендерийг зарласан юм уу?

-Хоёр компани хамтарсан түншлэлээр уг төвийн ажлыг эхлүүлсэн. Тендер зарлаад шалгарсан компаниуд.

-Ашиглалтанд орох гэж байгаа барилгуудыг нэрлэвэл?
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн өргөтгөлийн барилгын угсралтын ажил дуусч ашиглалтанд орсон. Мөн Орхон аймгийн Эрүүл мэндийн дэмжих төвийн барилга угсралтын ажил дууссан. Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн дэмжих төвийн барилга баригдаад ашиглалтанд орсон. Дөрөвдэхь барилга нь Сүхбаатар аймгийн Онгон суманд баригдсан 20 ортой эмнэлгийн барилга байгаа. Энэ барилга дээр комисс ажлаад зарим дутуу хийгдээгүй ажлууд байсан тул ашиглалтанд орох хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулсан. Гэхдээ өнөө, маргаашгүй дахин комисс ажиллах юм.

-Он дамжиж баригдаж байгаа барилгуудаас огт ажил нь хийгдээгүй барилга байгаа юу?

-Хоёр барилга байгаа. Үүнд, Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд баригдаж байгаа 15 ортой эмнэлгийн барилгын ажил 2012 онд санхүүжилтээ авч чадаагүй гэсэн шалтгаанаар угсралтын ажил нь эхлээгүй зогссон байна. Мөн Говь-Алтай аймгийн Цээл сумын 10 ортой эмнэлгийн барилгын ажил зогсонг байдалтай байгаа. Одоогоор ажлаа эхлээгүй. Мөн он дамжаад буюу 2012-2130 онд зургаан барилгын зураг төсөл хийгдсэж байснаас ХӨСҮТ-ийн гуравдугаар шатлалын лабортарийн барилга, ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн барилга, Архангай аймгийн Тариат сумын төвд баригдах эмнэлгэ, Хэнтий аймгийн Өндөрхаан сумын төвд баригдах Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газрын барилгын зураг төсөл нь хийгдэж дуусаад угсралтын ажлын тендер зарлахад бэлэн болсон байна. Одоогийн байдлаар он дамжиж хийгдэж байгаа Чингэлтэй дүүргийн өргөтгөлийн барилгын зураг төсөл мөн Эрүүл мэндийн дэмжих төвийн Засгийн газрын наймдугаар байрны зураг төслийн ажил зогсонг байдалтай байна.

-Барилга угсралтын чанарын байдлаас болж барилгын ажлыг нь зогсоосон тохиолдол гарсан уу?

-Технологийн алдаа, чанаргүйгээс болж хоёр барилгын угсралтын ажлыг хэсэгчлэн буулгах шийдвэр гарч ажил нь хийгдэж байгаа. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн суманд баригдаж байгаа Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн барилгын нэгдүгээр давхрын хучилтын хавтангийн угсралтын ажил чанаргүй хийгдсэнээс буулгах ажил хийгдсэн.  Мөн Дорноговь аймгийн төвд баригдаж байгаа 50 ортой төрөхийн барилга өнгөрсөн жил хүйтний улиралд бетон цутгалтын ажил хийгдэж хөлдсөнөөс чанаргүй болсон. Чанаргүй болсон нэгдүгээр давхарыг нь буулгах ажил хийгдэж байгаа. Гүйцэтгэгч нь “Мон Инж” гэсэн компани байгаа.

-Дахин нурааж байгаа барилгуудын төсвийг хэрхэн шийддэг вэ?
-Эдгээр барилга зураг төсөл буюу технологийн алдаа,зөрчил гаргасан. Тэгэхээр гүйцэтгэгч нь өөрсдөө хариуцлага хүлээж өөсрдийн хөрөнгөөрөө буулгаж, барина.

-Улсын комисс хүлээж авахад бэлэн болсон барилга байгаа юу?
-Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын 15 ортой эмнэлгийн барилга дээр Улсын комисс ажлаад ирэх сарын 2-нд нээлтийн ажиллагаагаа хийхээр бэлдэж байгаа. Энэ эмнэлгийн барилгад зориулж ЭМЯ-наас тодорхой хэмжээний тоног төхөөрөмжийг аваачиж суурилуулахаар бэлдэж байгаа. Маргааш тоног төхөөрөмж багажаа ачаад гарна.

-Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн ажил хэдэн хувьтай байна?
-Төрөх эмнэлгийн угсралтын ажил өнөөдрийн байдлаар 65 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. 2013 оны 12 дугаар сард ашиглалтанд орохоор гэрээнд заагдсан. Гэрээний хугацаа бол ойртсон. Гэтэл угсралтын ажил удаашралтай явж байна. Мөн Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа ахмадын 60 ортой геротлогийн төвийн барилга угсралтын ажил 50 орчим хувьтай явагдаж байна. Сүхбаатардүүргийн Нэгдүгээр эмнэлгийн өргөтгөлийн асуудал байгаа. Гэхдээ энэ барилгын хугацаа болоогүй. Тодорхой хэмжээний хөрөнгө санхүүжилтийн байдлаас болж энэ барилгын ажил түр хугацаагаар зогссон байдалтай байна. 2013 онд багтаж дээрх дурдсан барилга байгууламжуудаас нийт 33 барилга ашиглалтанд орох ёстой. Одоогийн байдлаар дөрвөн барилга ашиглалтанд орсон.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    6 цаг 39 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    6 цаг 52 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    7 цаг 38 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    7 цаг 51 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    8 цаг 0 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    8 цаг 8 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    8 цаг 11 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    8 цаг 12 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    8 цаг 14 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    9 цаг 35 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    10 цаг 57 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    11 цаг 2 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    11 цаг 46 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    13 цаг 33 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    13 цаг 43 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 7 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    14 цаг 11 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    14 цаг 19 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    14 цаг 24 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    14 цаг 27 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК