
Өчигдөр оройн 23.00 цагаас эхлэн “Гялс” төвийн уулзвараас зүүн тийш Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар хүртэлх нэг км авто замын урд урсгалыг хаажээ. Энэ хэсэгт өнгө асфальтбетон хучилтын ажил хийгдэж байгаа бөгөөд энэ ажил гурав хоног үргэлжилнэ. Мөн маргааш оройн 22.00 цагаас Баянбүрдийн тойргоос Цагаан байрны уулзвар хүртэлх 650 метр замын хөдөлгөөнийг хязгаарлан хучилтын ажил хийх гэж байна. Энэ хэсгийн хөдөлгөөнийг наймдугаар сарын 12 хүртэл хааж хучилтын ажлыг хийх бөгөөд цаашид хэсэгчлэн хаахаар төлөвлөжээ.