
Өнөөдрөөс замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгсэлд торгууль ноогдуулах шинэ журам хэрэгжиж эхэллээ. Ингэхдээ зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн гэрийн хаягаар зөрчил гаргасан өдрөөс эхлэн гурав хоногийн дотор торгуулийн хуудас очих юм. Торгуулийн хэмжээ 10 мянган төгрөг байх бөгөөд 14 хоногийн дотор төлөөгүй тохиолдол нэмж торгуул ногдуулахаар заажээ. Мөн удаа дараа зөрчил гарган торгуулиа цаг тухайд нь төлөөгүй жолоочийн эрхийг 2-6 сараар хасах хүртэл арга хэмжээ авах юм байна.
Түүнчлэн хотын яг хаана хаана хяналтын камерын байгааг Замын цагдаагийн газраас нууцалж байгаа боловч гэрэл дохиотой уулзвар бүхэнд камер байрлуулсан тухай эх сурвалж мэдээлсэн юм. Торгуулийн мөнгө нь төрийн сангийн дансанд орж улсын төсөвт суух юм байна.
24tsag.mn