
Бретт Салт нь өмнө нь “Саусгоби Ресурс”-ийн ТУЗ-ийн гишүүн болон “Туркойз Хилл Ресурс”-ийн Стратеги Хөгжил хариуцсан ахлах дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Мөн “Туркойз Хилл”-д ажиллахаасаа өмнө “Рио Тинто”-гийн Бизнес хөгжлийн ерөнхий менежер, Далайн тээврийн бизнесийн санхүү эрхэлсэн захирлын алба хашиж байжээ. Тэрээр "Рио Тинто"-д 15 жил ажиллажээ.
Канад болон Хонгконгийн бирж дээр бүртгэлтэй “Саусгоби Ресурс” компанийн цаашдын бизнес хөгжил болон стратегийн хөгжил, мөн маркетинг ба борлуулалтын үйл ажиллагааг тэрээр хариуцах гэнэ.