
Энэ долоо хоногийн сүүлч, ирэх долоо хоногт гадаадын цэргийн өндөр дээд албан тушаалтнууд манай оронд айлчлахаар болжээ. АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлагч, адмирал Самуэл Ж.Локлер тэргүүтэй төлөөлөгчид өнөөдрөөс энэ сарын 7-ны өдрүүдэд манай оронд айлчлахаар болжээ. Тэрбээр айлчлалынхаа хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командпагч болон Батлан хамгаапахын сайдад бараалхахын зэрэгцээ манай орны ахуй амьдралтай танилцахаар төлөвлөсөн байна. Мөн Бүх цэргийн Хар сүлдэнд хүндэтгэл үзүүлж, ЗХЖШ-ын даргатай уулзах юм байна. Түүнчлэн АНУ-ын Номхон далай дахь Цэргийн командлалтай хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд-2013" цэргийн хамтарсан сургуулийн нээлтэд оролцохоор болсон аж.
Адмирал Самуэл Ж.Локлерийн айлчлалыг залгаад энэ сарын 6-10-нд Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн урилгаар Японы өөрийгөө хамгаалах хүчний нэгдсэн штабын дарга, хурандаа генерал Шигэрү Ивасаки тэргүүтэй цэргийн төлөөлөгчид айлчлах юм байна. Айлчлачын хугацаанд Эзэн Чингис хааны нутгаар зочилж, БХИС-ийн сонсогчдод лекц уншихаар төлөвлөсөн гэнэ.
24tsag.mn