Баян-Өлгий аймгийн Сагсай сумын тав, Улаанхус суманд гараад буй шүлхий өчвин Алтай сум руу тархаж байгаа аж. Тодруулбал, Алтайн Хар нуур гэдэг газарт таван үхэр шүлхийтсэн тухай тус аймгийн Онцгой комисс мэдээллээ. Шүлхий анх Сагсай сумын Даян нуурт гарсан. Тэгвэл Хар нуур нь Даян нуураас 15 км зайтай оршдог аж. Уг нь Сагсайд шүлхий бүртгэгдэхэд таван суманд хорио цээрийн дэглэм тогтоосны нэг нь Алтай байсан. Гэтэл хөл хорьсоор байтал шүлхийн халдварыг голомтоос нь алдчихсан байна. Энэ нь малчид дэглэм зөрчсөнөөс үүдэлтэй гэж Улсын Онцгой комиссын Ажлын хэсэг тогтоожээ.Улмаар шүлхийн халдварыг өөр газарт тараасан хүмүүст Гамшгаас хамгаалах хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Одоогоор Алтайд өмнө нь тогтоосон хорио цээрийн хязгаарлалтын дэглэмийг чангатган, онцгой дэглэмд шилжүүлж ариутгалын хоёр цэг нэмж байгууллаа.Д.Ундрах /24tsag.mn/


















































