
БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын урилгаар МАН-ын төлөөлөгчид тус улсад албан ёсны айлчлал хийхээр энэ сарын 25-нд явсан билээ. Төлөөлөгчдийг УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Энхболд ахалж, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, МАН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар явсан. Тэд энэ сарын 27-нд болсон БНАСАУ-ын нам, төрөөс зохион байгуулж буй түүхэн үйл явдлын 60 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцжээ. Мөн Н.Энхболд БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга Чой Тэ Боктой уулзан хоёр орны хамтын ажиллагаа, эдийн засаг хөгжлийн асуудал, намуудын хоорондын хамтын ажиллагааны түүх зэрэг асуудлаар санал солилцсон байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)