Соёлын өвийн төв, Хэл зохиолын хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран "Төв Азийн тууль II” олон улсын симпозиум, их наадмыг энэ сарын 5-7-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Туулийг олон нийтэд ойлгуулж, судалгааг гүнзгийрүүлэн, үе үеийн туульчдыг сурталчлан алдаршуулж, тууль хайлах нутаг нутгийн уламжлал, дэг сургуулийг өвлөн хамгаалж хойч үед өвлүүлэхэд симпозиум, их наадмын гол зорилго оршиж буй. Олон улсын хэмжээний эл үйл ажиллагаанд монголчуудаас гадна ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Якут (Саха), БНХАУ- ын Шинжаан-Уйгар, ӨМӨЗО, АНУ, БНСУ, Казахстан, Кыргызстан, Тажикистан, Конго зэрэг 15 орны 100 гаруй эрдэмтэн судлаач оролцох аж. Мөн Халимагийн нэрт туульч Цагаанзам, Якутын Олонхоч нар ирэх гэнэ. "Төв Азийн тууль” олон улсын анхдугаар симпозиум, их наадам 1997 онд манай оронд болж байсан түүхтэй. 24tsag.mn


















































