
Сансарын шатахуун түгээх станцаас хойш, Дарь-Эхийн хуучин эцсийн буудал хүртэлх 1.2 км авто замын хөдөлгөөнийг энэ сарын 1-ний 22.00 цагаас хааж, хучилтын ажил гүйцэтгэхээр боллоо. Замыг "Эйч Кэй Би интернэшнл холдинг" ХХК баталгаат хугацаандаа багтааж, өөрийн хөрөнгөөр засварлаж байна. Ирэх даваа гариг буюу энэ сарын 5-ны өглөө 7.00 цагт замын хөдөлгөөнийг бүрэн нээнэ.
Т.Энхэлээ