
Өнгөрсөн өдрүүдэд нийслэл төдийгүй орон даяар хур бороо элбэг байна. Борооны улмаас томоохон гол мөрөн төвшингөөсөө давж үерлэн, хүн, мал осолдох тохиолдол олон байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулах болов Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адгаар усны төвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдэж, олон жилийн дундаж төвшинг 40-45 см, Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хэрлэнгийн адаг, Хянганы уулсаас усжих Халх голын адаг, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Сагсай зэрэг голууд үерийн төвшинг 5-10 см давсан байдалтай байна. Одоогийн байдлаар Туул гол Улаанбаатар хот орчмоор усны төвшин хоногтоо 15 см орчим нэмэгдэж, үерийн төвшинд хүрэх аж. Цаашид ч усны төвшин нэмэгдэх гэнэ. Тиймээс дээр дурдсан голын сав болон эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч байгаа иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/