Сэлэнгэ аймгийн анхны аварга Г.Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлэх "Сэлэнгэ түмний талархлын баяр наадам" Сүхбаатар суманд маргааш өдөр зохион байгуулагдах гэж байна. Тэрээр баярын урилгаа аль хэдийн тарааж эхэлсэн байна. Г.Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлэх наадмын үеэр Үндэсний 128 бөхийн барилдаан болж, их нас, соёолон, дааганы уралдаан, халх сурын харваа тус тус явагдах аж. Г.Эрхэмбаяр аваргад зориулсан хүндэтгэлийн барилдаанд Сэлэнгэчүүдийг өргөнөөр оролцохыг нутгийн захиргаанаас уриалж байна. Наадмын хөтөлбөрийн урилга дээрээс харна уу.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)