"Мишээл экспо"-төвд маргааш оргинал бараа бүтээгдхүүний үзэсгэлэн, худалдаа эхлэх гэж байна. Үзэсгэлэн худалдаа 08-р сарын 02-ноос 04-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Энэ үеэр худалдаа үйлчилгээний салбарт шинээр орж ирж буй импортын бараа бүтээгдхүүнүүдийг танилцуулна. Япон, Солонгосын бизнес өдрүүдийн хүрээнд болж буй уг арга хэмжээний үеэр худалдаа үйлчилгээний 140 гаруй байгууллагууд оролцох бөгөөд брэнд бараа бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд танилцуулна.
Тухайлбал Барилгын материал, Хүнсний бараа бүтээгдэхүүн, Эрүүл мэндийн нэмэлт тэжээл бүтээгдэхүүн, Гоо сайхны бараа бүтээгдэхүүний танилцуулга, Автомашин сэлбэгийн худалдаа, Цахилгаан болон электрон бараа, гар утасны худалдаа, Гэр ахуйн хэрэглээний бараа материалын худалдаа, Бүх төрлийн бэлэн хувцасны худалдаа, Алт үнэт эдлэл, гоёл чимэглэлийн худалдаа, номын хямдарсан худалдаа зэрэг болно.



















































