
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Н.Энхбаярыг өнөөдөр суллахаар боллоо. МАХН-ны дарга Н.Энхбаяр нь өдгөө хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нэгэнт өршөөл үзүүлсэн учир өнөөдрөөс эхлэн Н.Энхбаяр ялтан биш болж байгаа аж. Тиймээс түүний хамгаалалт өнөөдрөөс эхлэн бууна гэж эх сурвалж хэллээ. Харин биеийн байдлаас нь шалтгаалж үргэлжлүүлэн хоёрдугаарт эмнэлэгт эмчлүүлэх нь үгүй нь тодорхой болох юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (9)