Дорновговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуул хийдэг Францын "Кожегоби" компани тус сумын мал болон малчдад маш их хохирол учруулж байгаа талаар нутгийнхан ярьж байгаа. Ураны хайгуулаас болж тус суманд хоёр толгойтой хурга, сохор ботго, хөлгүй ишиг гэх мэт гажигтай төл ихээр мэндэлсэн бөгөөд бэлчээртээ явж байсан эрүүл мал шалтгаангүйгээр үхэж байгаа юм. Тиймээс Улаанбадрах сумын малчид тус компанийн эсрэг олон сар тууштай тэмцэж, эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулсныхаа хүчээр тус компанийн үйл ажиллагааг зогсоож чадсан. Тэгсэн ч Кожегоби компанийнхан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр малчдын эсрэг хөдөлж эхэлсэн байна. Тодруулбал Цөмийн энергийн газар, Кожеговь компанийн таван ажилтан, францын хоёр иргэн, аймгаас цөөнгүй удирдах ажилтан, хамгаалалтын албаны 20 хүнтэй ирж, захиргааны аргаар, сөрөг довтолгоо хийн малчидтай уулзах үеэрээ малчид тэмцэгчдийн санаа бодлыг эргүүлэхээр оролдсон тухай эх сурвалж мэдээлэв. Малчидтай уулзсан хүмүүс "Та нар хууль зөрчсөн учир хариуцлага хүлээнэ. Хохирогч талыг хохиролгүй болго. Кожегоби үргэлжлүүлэн өрөмдлөгөө эхлүүлэх болно" гэжээ. Малчид, тэмцэгчид Кожегоби компанийн үйл ажиллагааг долоо хоногийн өмнө зогсоосон ч тэд төрийн тусламжтайгаар ажлаа сэргээхээр оролдсон нь энэ аж. Тэд мөн цагдаад гомдол гаргахдаа "Гал үндэстэн" холбооны гишүүн Энхбаяр, Энхбуянт хоёрыг гол буруутан нь ард олны санаа бодлыг үймүүлж, үймээн самуун дэгдээсэн гэж мэдэгдсэн байна. Тиймээс цөмийн эсрэг үзэлтнүүд гэмт хэрэгт холбогдоод байгаа нөхдөө буруутан биш гэдгийг нотлохын тулд ажиллаж эхэлсэн байна.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (7)