
АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлагч, Адмирал Самуэл Ж.Локлер тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр манай улсад айлчилж байна. Тэд энэ сарын 7-ныг хүртэл манай оронд айлчлахаар болжээ. Тэрбээр айлчлалынхаа хугацаанд Монгол Улчын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болон Батлан хамгаалахын сайдад бараалхахын зэрэгцээ манай орны ахуй амьдралтай танилцахаар төлөвлөсөн байна. Айлчлалын хугацаанд Эзэн Чингис хааны нутгаар зочилж БХИС-ийн сонсогчдод лекц унших юм байна. Мөн ирэх долоо хоногт гадаадын цэргийн өндөр дээд албан тушаалтнууд манай оронд айлчлахаар болжээ.
Т.Энхэлээ