
Сэлэнгэ аймгийн анхны аварга Г.Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлэх "Сэлэнгэ түмний талархлын баяр наадам" Сүхбаатар суманд яг одоо 10.00 цагаас эхлэх гэж байна. Түүнд хүндэтгэл үзүүлэх наадмын урилгыг аль хэдийн тарааж эхэлсэн бөгөөд наадмын үеэр Үндэсний 128 бөхийн барилдаан болж, их нас, соёолон, дааганы уралдаан, халх сурын харваа тус тус явагдах аж. Г.Эрхэмбаяр аваргад зориулсан хүндэтгэлийн барилдаанд Сэлэнгэчүүдийг өргөнөөр оролцохыг нутгийн захиргаанаас уриалж байгаа юм.
Наадмын хөтөлбөрийн урилга дээрээс харна уу.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)